эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож
буй Монголын шигшээ өнөөдөр Мьянмар улсын багийг 3:0-ийн харьцаагаар хожсоноор XIII байрны төлөө тоглохоор боллоо.
Тайландын Рачима энэ сарын 13-нд эхэлсэн 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа дөхөж байна.
Монголын шигшээ есдүгээр сарын 17-нд G хэсэгт учраа таарсан Хонгконгийн багийг 3:1 (25:19, 23:25, 25:22, 25:17)-ийн харьцаагаар хожиж, анхны хожлоо аваад байсан. Тэгвэл өнөөдөр Мьянмарын багтай тоглож 3:0 (25:15, 25:19, 25:18)-ийн харьцаагаар ялалт байгуулснаар Хонгконгтой маргааш дахин тоглоно. Хонгконг Шри-Ланкийг 3:0 (25:18, 25:17, 25:18)-ийн буулган авчээ.
Дөрөвний шигшээд Япон vs Иран 3:0 (25:16, 25:13, 25:11), БНСУ vs Казахстан 3:0 (25:12, 25:23, 25:20), Тайланд vs Тайвань 3:0 (25:13, 25:14, 25:23) багууд ялалт байгуулснаар медалийн төлөө өрсөлдөх эрхийг аваад байна. Энэ цагт БНХАУ vs Вьетнамын тоглолтуудын болж байна.