Одоогоор Монгол улс 256 олон улсын гэрээнд нэгдэн орсон байгаа гэнэ. Гишүүн З.Энхболдоос энэхүү гэрээнд нэгдэн орсноор дотоодын хуульд өөрчлөлт орох эсэхийг тодруулсан бөгөөд хууль тогтоомжийг сайжруулах шаардлагатай байгаа гэх хариулт авлаа. Ингээд гишүүдийн олонхиор уг гэрээнд нэгдэн орох нь зүйтэй гэх санал дэмжигдлээ.
Дараагаар нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус харьцах, хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орох хуулийн төслийг хэлэлцэж мөн олонхиор дэмжсэн байна.
Гишүүдийн зүгээс олон улсын гэрээ конвенцид нэгддэг боловч биелүүлдэггүй тухай асуудал хөндөж Гадаад харилцааны яам энэ чиглэлд анхаарал тавьж ажиллах ёстойг сануулсан байна.
Энэхүү конвенцийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улс үүрэг хүлээх бөгөөд эрхээ хязгаарлуулсан хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцуулах, шийтгүүлэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог Хүний эрхийн үндэсний комиссыг түшиглэн байгуулах бөгөөд Хүний эрхийн комиссын гишүүнд эрх олгож баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн, захиргааны болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзах, ярилцлага хийх нөхцлийг бүрдүүлэх ёстой болох аж. Байнгын хорооны хурал үргэлжилж байна.