Орон сууцны дулааны суурь хураамжийн үнэ нэмэгджээ. Ийнхүү суурь хураамжийн үнийг тодорхойлохдоо орон сууцны талбайн суурь үнээс хамаарах гэнэ. Тухайлбал сард 40 ам.метр хүртэлх талбайтай байр 3000 төгрөг, 40-80 ам.метр бол 5000 төгрөг, 80-аас дээш ам.метр талбайтай байрнаас 10 мянган төгрөгийн үндсэн суурь хураамж авах юм байна. Харин халаалтын үнийн хувьд хуучин үнээрээ байх гэнэ. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний 60-70 хувь нь хуучирсан, тэдгээрийн нэлээдийг нь шинэчилж заримд нь урсгал засвар хийжээ. Тиймээс энэ өвлийг аваар, осолгүй иргэдийг халуун усаар найдвартай хангана гэдгийг ОСНААУГ-ын Инежерийн бодлогын хэлтсийн дарга П.Баатартуул хэлж байна.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин