&#34Т-Ara&#34 хамтлаг өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

&#34Т-Ara&#34 хамтлаг өнөөдөр ирнэ

Дэлхийд танигдсан "Т-Ara" болон "Seeya", "Davichi" хамтлагууд өнөөдөр 22.30 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд буух гэж байна. Мягмар гаригт залуусын "Speed" хамтлагийнхан Монголд ирсэн бол охидын хамтлагууд нь ийнхүү өнөөдөр Монгол Улсад хөл тавихаар болсон нь олон мянган фенүүдийг нь ихээр баярлуулж буй биз ээ. Дэлхийд танигдсан Өмнөд Солонгосын к-поп хамтлагууд маргааш өглөө буюу 20-ны 11.00 цагаас "Чингис" зочид буудалд хэвлэлийн хурал хийх бөгөөд энэ үеэр хэвлэлийнхэн чөлөөтэй ярилцлага өрнүүлж болох нь ээ.

Сонирхуулахад, "Speed" хамтлагийнхан өчигдөр нийслэлийн 23 дугаар дунд сургуулиар зочилж, УИХ-ийн бэлэг дурсгалын тасагт нэлээд цагийг өнгөрүүлсэн гэнэ. Гэрийнхэндээ, найз охиндоо гээд л Монголыг илтгэсэн бэлэг дурсгалын зүйлс худалдаж авсан тэд ихэд сэтгэл хангалуун байсан юм.

Дэлхийн залуусыг байлдан дагуулж буй "Т-Ара" хамтлагийн тоглолт есдүгээр сарын 21-нд 18.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Эх сурвалж: mongolcommnet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж