
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаар өчигдөр 15.00-15.30 цагийн хооронд хүчтэй хуй салхи салхилжээ. Үүний улмаас хоёрдугаар багийн Цагаан дэрс гэдэг газар /сумаас зүүн тийш 5 км/-т нутагладаг иргэн О-гийн таван ханатай гэр, гуравдугаар багийн Сөрт гэдэг газар /сумаас зүүн тийш 7 км/-т С-ын 5 ханатай гэр, Тохойтын хөндий гэдэг газар /сумаас баруун хойш 18 км/-т Э-гийн таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон байна.
П.Наран