Монгол, ОХУ-ын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Оросын балетын одод Монголд зочлохоор болжээ. Тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт есдүгээр сарын 19, 20-нд болох аж. Орос, Монголын соёлын өдрүүдэд зориулсан өдөрлөгийг ССАЖЯ, ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын Соёлын яам хамтран зохион байгуулж байгаа юм. Оросын балетын оддын тоглолтод Большой театр, Марийнскийн театр, Данчекогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театрын гээд нийт 20 орчим бүжигчид оролцох ажээ.
Э.ТЭКҮ