Нүүрсний үнийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнийг хэлэлцэнэ

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааг дэмжих, алдагдал гаргахгүй байх зорилгоор энэ жил нэг тонн нүүрсийг 15 мянган төгрөгөөр борлуулах тогтоол гаргасан байна. Үүнийг тус компанийн ТУЗ-д хүргүүлжээ. Учир нь орон нутгийн төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг “Таван толгой” уурхай сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн орон нутагт хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын олон ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учирч байгаа аж. Өмнөговь аймгийн иргэд нийслэл болон бусад аймгийн хэрэглэгчидтэй харьцуулахад хамгийн хямд зардлаар нүүрс худалдаж авдаг учраас ингэж шийдсэн нь зөв шийдвэр гэсэн. Энэхүү үнээр тооцоход иргэд нүүрсний тээвэрлэлтийн зардал, ачилт буулгалтын зардал гээд гэрийнхээ гадаа буулгах хүртэл процессийг тооцоход нэг тонн нь дунджаар 30 гаруй мянган төгрөг болж байгаа аж.

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж