Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хамарсан энэхүү уулзалт, семинарын зорилго нь Төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчдын эрүүл мэндийг дэмжих тухай цогц ойлголт өгөхөд оршиж байгаа бөгөөд тус уулзалт семинарт төрийн болон нийслэлийн засаг захиргааны байгууллагын удирдах ажилтнууд мөн манай томоохон хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцон Улаанбаатар хот болон бусад улс оронд эрүүл мэндийг дэмжигч ажлын байр бий болгосон тухай туршлага хуваалцах, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих удирдлага зохион байгуулалтын аргачлалаар хангах, эрүүл мэндийг дэмжигч ажлын байр санаачлага өрнүүлэх энгийн төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлаар мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцсан юм. Энэхүү уулзалт, семинараас гарах үр дүн нь Төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, шийдвэр гаргагчдын хүрээнд ажлын байранд эрүүл мэндийг дэмжих тухай цогц ойлголтыг бүрдүүлэх юм.
Б.Энхмандах