Говийн аймгуудад мах зарагдахгүй байгаа ажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Говийн аймгуудад мах зарагдахгүй байгаа ажээ

Лхагва гаригт авсан мэдээгээр аймгуудад худалдаалж байгаа хонины махны үнэ өмнөх долоо хоногийнхоос нэмэгдсэн байна. Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 100-950 төгрөгөөр өсч, Дорнод аймагт 500 төгрөгөөр буурч бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Орхон аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 3650 төгрөг байхад Говь-Алтай аймагт хонины махны үнэ 2200 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ юм байна.

Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 150-1000 төгрөгөөр өссөн бол Дорнод аймагт 500 төгрөгөөр буурч бусад аймагт үнэ нь тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байгаа ажээ. Үхрийн махны үнэ Төв аймагт 4500 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Говь-Алтай аймагт 2400 төгрөг байгаа нь хямд үнэ байна.
Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж