Нарыг алгаараа дарсан гэж бодсон

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Нарыг алгаараа дарсан гэж бодсон

Сайн байна уу? 

Удтал орсон хүйтэн бороо, дотор царцах мэт хүйтэн агаар өглөөг минь
утаад удсан юм. Агаарын анхилам үнэр хамар цоргицлан шийгтэй бас
сэрүүхэн үнэртэнэ.  Монгол минь мөн шүү гэсэн бодол цээж дүүрэн
амьсгалхад тус болдог.  Хүний нутгыг санаагүйгээ Хайр нь. Хайраа
чамайгаа саяхан би машинтай явж байгаад харлаа. Чи минь жирамсэн болсон
байна лээ. Баяр хүргэе, эсвэл яагаад намайг хүлээсэнгүй вэ? алийг нь
хэлхээ мэдэхгүй байна. Магадгүй чи минь хатуу орчлонд тулах тулгаар
хэрэг болоо юу? Эсвэл хөнгөмсөг зан гарч ирээд чамайг минь дотроос чинь
хулгайлаа юу?

Залууг чинь бас харсаан. Надад таалагдаагүй ч жирийн нэг Монгол
залуу байсан. Чамайгаа өөр хүнд алдах байх гэж бэтүүхэндээ хардаж
байлаа. Гэхдээ энэ магадгүй хувь заяаны зам байлгүй. Салъя гэж би хэлээд
салсан болхоор гашуун дурсамжаа толгойноосоо салгаж дийлэхгүй учир,
хоолойгоо зураад ч болтугай залигая. Чи намайг мартаагүй ээ. Би мэдэж
байна. Гэхдээ дуунд гардаг шиг чи минь намайг дурсдаг болов уу?

Миний сэтглийн нар чи минь байсан учир жаргаагүй юм байна. Гэтэл
сэтгэлийн минь наран өөр нэгэн сэтгэлд зориулан манджээ. Чамдаа
тэмүүлсээр учирсан юмсан. Үнэр чинь одоо хүртэл үнэртэж байна.

Намайг гэгээхэнээр дурсаж яваарай. Энэ захидалаа бичиж байхад нар
мандаж байна. Нарлаг хорвоо минь чамгүйгээ мандаж байна. Сэтглээс минь
чи минь өчигдөр орой явсан байхаа. Тиймүү хайрт минь?

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж