Буянт-Ухаад өнөөдөр газардах үхэр сүрэг

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Буянт-Ухаад өнөөдөр газардах үхэр сүрэг


Сүүлийн өдрүүдийн зочид:

– Өнөөдөр Чингис хаан нисэх буудалд 10 цагаас Францаас сүү, махны чиглэлийн 160 үхэр ирж байгааг тосч авна. /Эх сурвалж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам/

Энэхүү мэдээллийн араас дараах сэтгэгдэл оржээ:

-Тэр солонгос хамтлагийг тосч авдаг шигээ тосч авна биз ккк

Харин тэрхүү солонгос хамтлаг гэдэг нь БНСУ-ын охидын T ARA хамтлагийн хамтрагчид болох SPEED хэмээх нэртэй хөвгүүд юм. Гишүүдийнх нь хамгийн отгон нь 1997 оных аж. Тэднийг уржигдар Улаанбаатарт ирэх үеэр тосч авсан монгол охид нь “галзуурах” шахан орилолдсон бичлэг шуугиан тарьж буй. “Уба, уба” гэж орилолдох монгол охид бол мэдээж тэдний фэнүүд. Төсөөлөгдөмгүй сэтгэлийн хөөрөлд орсон монгол охидын талаар жиргээчид:

– Хэдэн гуриа залуучууд хараад Убббааааааа энээ тэрээ гээд орилж чарлаад байгаа бичлэг харав…

– Со хэдэн бацаан ирсэн чинь Элбэгдорж ерөнхийлөгчөөс аймар нэр хүндтэй юм болж ч байх шиг Юу л болоод байнадаа ер нь мэдкүүү юм!!!!

– Ямартай ч  blue-г бодвол тара мара заал дүүрэх юм байна л даа

-Энэ ТВ-үүдийн солонгос киног яая гэж байтал Хятад, Индиа кинонууд гараад эхэллээ

-ТВ-ээр солонгос кино гаргахыг хориглоё оо…

Замын түгжээн дундаас жиргээ нисгэсээр

Хүүхдийн цэцэрлэг, сургууль цуглаж, хичээлийн шинэ жил эхэлснээс хойш жиргээчдийн зарим нь завгүй болсон нь илт. Тэдний хувьд хүүхэд зөөх, замын түгжрээнд орох гэдэг асуудал нэмэгдэж, цагийн хуваарьт нь эрс өөрчлөлт гарсан бололтой.

– УБ-т аж төрж байгаа өрхүүд хүүхдээ цэцэрлэг сургуульд өгөх авах гэж мунгинасаар байгаад өөрсдөө ажлаа алдаж гурилдаж бна. Хөдөө өөр байх даа

– Ажлын 8-н цагаас 4-ийг нь хүүхэд хүргэж өгөх, авахад зарцуулж байна. Энэ даварсан хүүхдүүдийн төлөө бослого гаргая "Хүүхдийн эсрэг дөл хөдөлгөөн"

-Харин тийм. Сарын 450000-н цалингаар taxi-ны жолооч нар энэ ажлыг хийж байна гэнэ

-Өнөөдөр өнжүүлэхэд хүүгээ аваад очсон чинь тэр газар нь аймаар өмхий үнэртэй юм аа, хүү шууд голсон

– Манай хүн бол нэгийг нь хүргэж өгчихөөд явж байхад нөгөө нь авах цаг нь болчихлоо гээд явж байдаг.

– Өдөр гэрт аваачаад түгжүүлэх дуртай, дараа нь залгаад салахгүй, ажил дээр ирэхээр компъютер тоглоод

Хүүхдүүдээ зөөж, түгжрээнд зогсох зууртаа жиргээгээ амжуулдаг шуурхай л хүмүүс юм даа энэ жиргээчид.

Бондын тухай бодол

-Самурай бондны алтернатив нэрнүүд: Норов Бонд, Фортуна Бонд

-Самурай бондыг "Өгөдэй" гэж нэрлэхээр ярьж байгаа гэнэ Алтанхуяг сайд. Алтанхуягийн албан бус зөвлөхөөр АРГО ажиллаад байгаа юм уу хаашайн?

                                                                        Тоймлосон: Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж