Монгол, Малайзын бизнес эрхлэгчид уулзана

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Монгол, Малайзын бизнес эрхлэгчид уулзана

Малайз улс Монголын газрын тосыг сонирхох болжээ. Тодруулбал, Малайзын худалдааг дэмжих байгууллага Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран  байгалийн хий, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Уулзалт 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.30 цагт “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд болох юм байна. Энэхүү уулзалтад оролцож, Малайзын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой бол Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 11-312501 дугаарын утсанд хандан лавлах боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж