Хөрөнгө оруулалтын сангийн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын сангийн талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн таван асуудлын хоёр дахь нь энэ бөгөөд өмнө хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг олонхийн саналаар хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав. Энэ хуулиар хөрөнгө мөнгөтэй аж ахуй нэгж, хувь хүмүүс зөвхөн банкинд мөнгөө хадгалуулж, банкнаас зээл авах биш өөрсдөө хөрөнгө оруулалтын сан байгуулан үнэт цаасны арилжаанд оролцож, Засгийн газрын бонд, компаниудын үнэт цаасыг худалдан авах төдийгүй уг сангаасаа зээл авах нөхцөл бүрдэх юм байна. Сан нь хамтын хөрөнгө оруулалтын, хувийн хөрөнгө оруулалтын сан гэсэн төрөлтэй байх агаад хувийн хэвшил дээр суурилсан, үүсгэн байгуулагч нь мэргэжлийн байгууллага байх, эрсдлээ өөрсдөө даах, сангийн хөрөнгө нь тусгай дансанд төвлөрдөг байхаар төсөлд тусгажээ. Мөн Санхүүгийн зохицуулах хороо сангийн бүх л үйл ажиллагаанд хяналт тавьж, сан байгуулах тусгай зөвшөөрөл олгож байх аж. Хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж