Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.09.18

– 9-р сарын сүүлийн долоон хоногийг Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ өдрийн хүрээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөрийн өдөрлөгийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохиолоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа төслийн талаар иргэдэд мэдээллийг өгсөн.

– Орон нутгийн хөгжлийн сангийн 25 сая төгрөгийн хөрөнгөөр Асгат сум шинэхэн цэцэрлэгт хүрээлэнтэй болсон байна. Мөн сумын төвөөсөө холгүйхэн байх Борходын цэцэрлэгт хүрээлэнгээ сэргээн засч тохижуулан 2000 мод тарьж ургуулсан бол мөн ахмадуудын санаачлагаар 200 мод нэмж тарьжээ.

– Замын цагдаагийн тасаг, Баруун-Урт сумын 7-р цэцэрлэг хамтран “Миний аав сайн жолооч” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд тус цэцэрлэгийн 40 аавууд оролцсон "Гайхамшигт 3 гэрэл" тэмцээнийг зохион байгуулж замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны дүрмүүдийг хөгжөөнт тоглоом, уралдаант тэмцээнээр хүүхдүүдэд таниуллаа.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж