Дамаскийн дүүрэгт халдлага гарав

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Дамаскийн дүүрэгт халдлага гарав

Дэлхийн
халуун цэг болоод буй Сирийн иргэний дайныг Монголын сэтгүүлчид анх
удаа газар дээрээс нь  сурвалжилж байна. Eagle телевизийн гадаад
мэдээний тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нарын халуун цэгээс
ирүүлсэн шуурхай мэдээлэл, сурвалжлагыг хүлээн авна уу.

Өнөөдөр өглөө Сирийн нийслэл Дамаск хотын Эль-Майдан дүүргийн жимсний захад халдлага гарчээ. Машинд байрлуулсан бөмбөг өглөө иргэдийн хөдөлгөөнд орох үеэр таарсан нь олон хүнийг хохирооход хүргэжээ. Одоогийн байдлаар 17 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэж шархдсан ба халдлага үйлдсэн байж болох машины эзнийг хайж байна.










Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр

"Сирийн Шуурхай Мэдээ" агентлаг
Эль-Майдан дүүрэг, Дамаск хот, Сири улс
09 цаг 25 минут
2013.09.18

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж