Японы мэргэжлийн сумогийн Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж өвдөг шороодлоо. Ингэснээр Харумафүжи дөрвөн өдрийн дараах байдлаар хоёр даваа, хоёр унаатайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна. Харин Их аварга Хакухо М.Даваажаргал дөрөв давснаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Аки башёгийн дөрөв дэх өдрийн байдлаар Хакухо аваргаас гадна дөрвөн даваатай озэки Котоошюү, Котошогику нар болон Кёкүтэнхо Н.Цэвэгням, Ёошикази нар нэг ч унаагүйгээр Аки башёг тэргүүлж байна. Харин эхний гурван өдрийн барилдаанд ялаад байсан Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр өвдөг шороодсоноор гурван даваа, нэг унаатай боллоо.
Өнөөдөр манай бөхчүүдээс Токитэнкү А.Хүчитбаатар давж, хоёр даваа, хоёр унаатай болсон байна.
Б.БИЛЭГ