Босогчдын заримыг амьдаар нь барьжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Босогчдын заримыг амьдаар нь барьжээ

Дэлхийн
халуун цэг болоод буй Сирийн иргэний дайныг Монголын сэтгүүлчид анх
удаа газар дээрээс нь  сурвалжилж байна. Eagle телевизийн гадаад
мэдээний тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нарын халуун цэгээс
ирүүлсэн шуурхай мэдээлэл, сурвалжлагыг хүлээн авна уу.


За нөгөө өөрсдийгөө анх үймээн дэгдэхэд л Сирийн Сөрөгч хүчин буюу Сирийн Чөлөөт Арми гэж зарласан нөхдүүд энэ байна. Алеппо дахь Сирийн хуурай замын цэргийн Дэд хурандаа Т. Хуссейн эдгээр нөхдийн тухай ярьж байв.

"Манай Засгийн газрын цэргүүд энэ Алеппо мужид 30 сар уягдлаа. Энэ хооронд хүн, хүчний маш их хохирол амсаж байна. Өрнөдийн орнууд энд болж буй зүйлийг орвонгоор эргүүлсэн худал мэдээлэл цацдаг. Тэр Америкт 13 буудуулахад дэлхий даяар бөөн сенсаци болдог. Харин Сирид 130 хүүхэд амиа алдахад хэн ч юу ч ярьдаггүй. Бид харсаар байж гадны алан хядагч нарт иргэдээ алуулж, нутгаа алдаж чадахгүй. Хэрвээ боломж л гардаг юм бол муусайн дээрэмчдийг юу ч үлдээлгүй устгамаар байна. Харамсалтай нь бидний дайснууд дэндүү олон юм. Өдөрт Алеппод хичнээн террорристууд ирж байгааг ч мэдэхгүй боломжгүй байна. Энд Сиричүүд хоорондоо биш террористуудын эсрэг Сирийн ард түмэн тулалдаж байна.Тэднийг АНУ, Европын орнууд, Саудын Арави, Катар зэрэг онууд хөлсний дайчид, зэр зэвсэг, тагнуулын мэдээ, бэлэн мөнгө гээд олон эд зүйлээр хангаж байна. Харин бид дэндүү цөхүүлээ. Зарим үед нэг цэрэгт маань 20 босогч ноогдож байна. Гэлээ гээд бид харийн түрэмгийлэгч нарт боломж олгохгүй" гэж хэллээ.

Юутай ч Сири тэр дундаа Алеппод дайны гал одоо ч унтраагүй бөгөөд сөргөлдөгч талуудын тулалдаан тус хотын захын дүүргүүдэд ид үргэлжилж байна. Доор зурагт өнөөдөр өглөөний тулалдаанд олзлогдсон зэвсэгт этгээдүүдийг аюулгүй болгож, баривчилсан байгаа нь.

Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр

Алеппо хот, Алеппо муж, Сири улс
10 цаг 40 минут
2013.09.18

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж