Хятадын Хенань мужийн Зонгфенг тосгоны нэгэн эмэгтэй ширгэсэн худагт унаснаасаа хойш 15 хоногийн дараа аврагдаж, амь гарчээ. 38 настай Су Цишиу нь өнгөрсөн есдүгээр сарын нэгний өдөр эмийн ургамал түүж яваад дөрвөн метрийн гүнтэй худагт унасан аж. Тэрхүү худаг нь өндөр ургасан улаан буудайн талбай дунд байдаг учраас Су Цишиуг тэнд унасан гэдгийг хэн ч мэдээгүй байна. Харин өнгөрсөн даваа гаригт тосгоныхон ургац хурааж байхдаа түүнийг олж авран, эмнэлэгт хүргэсэн байна. Су Цишиу худагт унасан байх үедээ борооны усаар хооллож, худагт унасан түүхий буудайгаар хооллож байсан гэнэ. Түүнчлэн тэрээр худагт байх хугацаандаа 16 кг жин хаяж, маш их турсан ба өөр гэмтэлгүй боловч юм ярьж, хоол идэж чадахгүй байгаа аж.
Үүнээс өмнө өнгөрсөн долдугаар сард Хятадын Гуанси-Жуаны автономит дүүрэгт таван хүн худганд унаж, нас барсан эмгэнэлт хэрэг гарсан байна.
Б.АНХТУЯА