“Madness” тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

“Madness” тоглолт хийнэ

“Madness”…

Монголын рок, поп ертөнцийн шигтгээ болсон авьяаслаг залуусын хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд өнгөрсөн зургаадугаар сард “ILoft Function House”-д өөрсдийн гурав дахь цомог болох “Colors of Us” нэртэй CD-нийхээ өдөрлөгийг найз нөхдийн хүрээнд цомхон тэмдэглэсэн бол энэ удаа баяртай мэдээ дуулгалаа.

“Madness” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт ирэх арваннэгдүгээр сард “UB palace”-ын концертын их танхимд болох тов гарчээ. Мөн тэдний “Нутгийн уул” нэртэй шинэ уран бүтээл саяхан сонсогчдын хүртээл болжээ.

“Хонх” хамтлагийн С.Цогтсайхан агсны үг, аяыг нь зохиосон “Нутгийн уул” дууг сонирхуулъя.




Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж