ЭМ-ийн салбарынхантай уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

ЭМ-ийн салбарынхантай уулзалт хийлээ

УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд ЭМ-ийн салбарынхантай уулзалт хийлээ

УИХ-ын гишүүд АИТХ-ын дарга,  аймгийн  Засаг дарга, НХХ-ийн дарга 2013 оны 09 дүгээр сарын  13-ны өдөр ЭМ-ийн салбарын удирдлага, ажиллагсадтай 50 хүнтэй уулзалт хийж, санал бодлоо солилцлоо.

УИХ-ын гишүүд ажлын бодитой байдалд хөндлөнгийн үнэлгээ хийх, хүнд суртал гаргахгүй байх, харилцаа хандлагаа өөрчлөх, эв нэгдэлтэй ажиллахыг уриаллаа.
Аймгийн Засаг дарга хариуцлагын асуудлыг нухастай ярьлаа.

ЭМГ-ын ЭЗУМХ-ийн дарга УИХ-ын хоёр гишүүнд хоёр санал тавьсан.

Үүнд:

ЭМ-ийн зарим стандартуудыг өөрчлөх шаардлагатай. Жиш: Хүн амын тоог үндэслэн байгууллагын бүтэц, орон тоог батлах шаардлагтай.

ЭМСалбарын хариуцлагыг сайжруулахын тулд маш өндөр шалгуураар ажилд авах шаардлагатай мөн өндөр хариуцлагын дор өндөр цалинтай ажиллуулах шаардлагтай.

УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг даргад тавьсан санал нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хангалтгүй хийгдэж байгаатай холбоотой гарч буй шийдвэр бодлого нь үндэслэл муутай байна.

Тухайн байгууллагын хөгжлийн үндэс мэдлэг чадвартай хүний нөөц учраас гадаад мэргэжилтнүүдийг сургах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Сум өрхүүд интернетгүй байгаа нь үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саад учруулж байна. Учир нь бичиг хэрэг 14 хоногт Толбо суманд хүрч байгаа гэх жишээтэй. Эрүүл мэндийг хамгаалах асуудал-бүх нийтийн үйл хэрэг. Бусад салбарын оролцоо хангалтгүй. Ялангуяа боловсролын салбарыг илүү шүүмжиллээ.

МССМэргэжилтний тавьсан санал нь: ЭМ-ийн салбарын бодлого, стратеги нь эмчилгээнд хэт анхаарсан учраас урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болж хөгжөөгүй байгаа болон манай улсын ЭМ-ийн тогтолцоонд гажуудал байгааг дурьдан нийгмийн эрүүл мэндэд зарцуулах төсөв нь ӨЭМ-ийн төвүүд болон НЭ-т байхгүй гэх мэт тогтолцооны буруу асуудал байгааг хэлж, иргэний эрүүл мэндийн боловсролд бүх салбарын оролцоог чухалыг аймгийн удирдалгуудад дэвшүүллээ.

ЭМГ-ын НЭМХ-ийн дарга 2001 оны УИХ-ын 81 дүгээр тогтоолоор батлагдсан, НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй, ЭМ-ийн асуудлыг зөвхөн ЭМ-ийн салбарын асуудал хэвээр байгааг удирдлагын түвшинд анхаарах нь зүйтэй гэсэн санал дэвшүүллээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж