
Одоохондоо цөмийн тогооны ажиллагааг түр зогсоогоод байгаа тухай энд яригдаж байгаа юм. Энэ үеэр мэргэжилтнүүд Японы цөмийн тогоонуудын ажиллагааны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийнэ. Хамгийн сүүлд ийм шалгалтыг 2012 оны тавдугаар сард хийсэн билээ.
Сануулахад, Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцаас цацраг идэвхт бодистой ус далайд алдагдаад байсан юм. Тэр нь даяарчлалын шинжтэй сөрөг үр дагавар үүсгэж магадгүй. Японы эрх баригчид цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж чадахгүйг нэг биш удаа мэдэгдэж байсан ба цөмийн станцуудынхаа аюулгүй байдлыг хангахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР