Лос Анжелес Лейкерс багийн удирдлагууд Маркус Ландритай нэг жилийн гэрээ байгуулсан байна. NBA зуны лигийн тоглолтод тэрээр 15.2 оноо, 4.2 самбараас бөмбөг авалт дундчилж байсан билээ. Маркус Ландри нь 2м гаруй өндөр бөгөөд гурван онооны шидэлт сайтай тоглогчдын тоонд багтдаг аж. “Түүнд гараанд гарах боломж бүрэн бий. Гагцхүү түүнд багийн тамирчидтай ойлголцох хэрэгтэй. Улирал эхлэхэд цөөн хоног үлдээд байгаа энэ үед түүний бэлтгэлд багийн зүгээс ихээхэн анхаарч байгаа” гэж Лейкерсийн ерөнхий дасгалжуулагч Майк Д’Антони ярьжээ. 2009-2010 оны улиралд Маркус Ландри нь Нью-Йорк Никс болон Бостон Селтикс багуудад тоглож байсан юм. Милоукий хотоос гаралтай тэрээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хөгжлийн лиг болон Пуерто Рико, БНХАУ, Испани, Венесуэль улсын клубуудэд тоглож байсан билээ.
Б.СҮХ