Шигшээ багууд ч бүгд бэлэн. Нөхөрсөг
тоглолтуудаа хийж дуусан, хяналтын бэлтгэлээ хийж байна, олон олон
асуултууд ч ар араасаа хөвөрсөөр байна. Испаний “Ялагдашгүй Армада”
ялагдашгүй мэт цувралаа үргэлжлүүлэх үү, “Хөл бөмбөгийн шидтэнүүд”
Бразилчууд 6 дахиа түрүүлэх үү. Эсвэл Английн шигшээ мөнхийн азгүйтлээ
зогсоох уу, “Герман машин” төгс ажиллаж түүхийг бүтээх үү. Дэлхийн
аварга цолоо хамгаалсан 2хон улсын нэг Итали энэ амжилтаа давтах уу,
Францын залуус Зидангүй ч амжилтанд хүрэх юм бол уу? Марадона + Месси =
Алтан Дагина байх бол уу, эсвэл К.Роналдугаар удирдуулсан Португал
цахиур хагалах уу? Тивдээ зохиогдож буй анхны тэмцээнд Африкийн баг
шуугиан дэгдээн, амжилт ч үзүүлж яагаад болохгүй гэж? Энэ бүхний хариулт
нэг сарын дараа тодорхой болох болно.

Шилдэг тоглогчдын гайхалтай ур чадвар, ширүүн өрсөлдөөн, хурц тэмцлээр
дүүрэн ДАШТ өнөөдөр эхлэх гэж байна.
Үргэлжлэл