Өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн аварга Байерн Мюнхен клуб, ОХУ-ын “ЦСКА Москва” клубыг 3:0-ийн харьцаагаар хожсоны дараа ийнхүү ярьжээ. “Өнөөдөр манай баг маш сайн тоглолоо. Гэхдээ би энд нэг зүйлийг тодотгож хэлье. Өнөөдрийн болоод улирал эхэлснээс хойшхи бүх тоглолтууд Байерн клубын л арга барил. Минийх биш. Хэрвээ миний арга барилын тухай ярих гэж байгаа бол үүнийг нэлээд удаж байж ярих хэрэгтэй болно. Аваргуудын лигийн эхний тоглолтод ялна гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ үүнийг амархан болгох түлхүүрийн нэг нь чадвартай тоглогчид” гэж Хосеп Гуардиола ярьжээ. Өнгөрсөн шөнийн тоглолтод Байерн клуб Давид Алаба, Марио Манзукич, Арьен Роббен нарын гоолоор ОХУ-ын аваргуудыг буулган авсан юм. Өнгөрсөн жилийн аваргууд аравдугаар сарын 2-ны өдөр Английн Манчестер Сити клубтэй учраа таарах юм байна.
Б.СҮХ