Ферги хүүгийнхээ зургийг нийтэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Ферги хүүгийнхээ зургийг нийтэллээ

“Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги өнгөрсөн наймдугаар сарын 29-нд амаржиж, хүүтэй болсон билээ. Ферги болон түүний нөхөр Жош Духамел нар  хүүдээ Аксл Жек Духамел /Axl Jack Duhamel/ гэх нэр хайрласан ба өчигдөр түүний зургуудыг “Facebook” хуудсандаа нийтэлсэн байна. Жош “Facebook” хуудсандаа хүүгийнхээ дөнгөж мэндэлсний дараах зургийг байршуулан “Аксл Жек Духамел эхний өдөр. Папараццичидаа та нар одоо манай гэрийн гаднаас явж болно” хэмээн бичсэн аж. Харин дуучин Ферги хүүгийнхээ хоёр хоногтой үеийн зургийг тавьж, “Аксл Жек Духамел хоёр дахь өдөр. Сонсголын тест хийлээ. Бүх зүйл хэвийн байна” гэж бичжээ. Ийнхүү папарацци зурагчдаас залхсан алдартан хосууд өөрсдөө хүүгийнхээ зургуудыг цахим ертөнцөд тавьж, хүүг нь харах гэж тэсч ядаж байгаа хүмүүсийн санааг амраасан байна.

Дуучин Ферги өдгөө 38 настай бол түүний нөхөр түүнээс хоёр ах юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж