Багшаа, багшаа… гээд гүйн ирэх жаахан охин
Учралын өмнө зогсон цамцныхаа хормойгоор оролдоход "гадаа чинь ирчихлээ
гараад ир" гэж мессеж бичсэн хайртынхаа зүг яаран
-Миний охин яасан. Яагаад одоо хүртэл яваагүй байгаа юм. Гэрээс
чинь
хүн ирээгүй юм уу? гээд бараг нэг л амьсгаагаар асуухад охин цамцныхаа
хормойг оролдсон чигээр толгой дохиж, нулимс цийлгэнэсэн нүдээрээ
түүний өөд ширтэн
-Манай аав өнөөдөр бүр орой ирнэ гэсэн. Би ангидаа ганцаараа
байхаас
айгаад байна гээд тэр л бүлтгэнэх нүдээрээ өрөвдөлтэй ширтэнэ. Бүсгүй
хүрэмнийх нь халаасанд чичрэх утасны зүг нэг ширвэж, охиныг хараад
-За тэгвэл багштайгаа цуг юманд явж байгаад ирэх үү. Тэгээд
хоёулаа
сургууль дээрээ буцаж ирээд аавыг чинь хүлээе гэтэл охины нулимс
гялтганах нүдэнд баярын оч гялбаж