Эл хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар Тагнуулын ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад,
-Одоогийн байдлаар таван хүнийг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 177-д заасан зандалчлах /олон нийтэд аюул заналхийлсэн/, 91.2.13-д заасан нийтэд аюултай аргаар буюу хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдыг хөнөөхийг завдсан гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэв эдгээр хүмүүсийн буруутай нь тогтоовол 15-25 жилийн хорих ялаар шийтгэгдэх болно. Зандалчлах гэдэг зүйл заалтаар аливаа сэжигтнийг Тагнуулын ерөнхий газар мөрдөн байцаах учиртай. Тиймээс энэ хэргийг манай байгууллага үргэлжлүүлэн шалгана. Харин хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өгөх ямар ч боломжгүй” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр эл хэрэгт холбогдуулан цаашид цагдан хорьж, шалгах хүмүүс цөөнгүй байгаа аж.