
Уг цахилгаан станцын эхний хэсгийг 2016 онд ашиглалтад оруулах бөгөөд цахилгаан станцын 34 хувийг Монголын төр, үлдсэн хувийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх гэнэ. Өдгөө Төслийн багийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан удирдаж байна. Тус төсөлд “Shearman & Sterlung”, ”Worley Parsons”, ”Sumitoto Mitsui Banking Corporation” зэрэг гадаадын гурван том компани зөвлөхөөр нь ажиллаж байгаа юм.
Н.ГЭГЭЭ