
Хан-Уул дүүргийн XI хороонд буюу Их тэнгэрийн амны баруун талын авто зам дээр “Мерседес бенз” маркийн автомашин нүхэнд унаж, жолооч нь хавчуулагджээ. НОБГ-ын Аврах шуурхай салбарын алба хаагчдыг дуудлагын дагуу ослын газарт очиход зам засварлахаар ухсан нүхэнд автомашин унаж, 28 настай эрэгтэй гэмтсэн байсан тул тусламж үзүүлэн, холбогдох арга хэмжээг авчээ.
Д.ЖАРГАЛ