Цөлжилтийн атлас хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Цөлжилтийн атлас хэвлэгджээ

Манай улс анх удаа цөлжилтийн атлас, шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээллийн сан бий болгожээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр БОНХЯ-ны “Хаан” танхимд хийсэн юм. Тус атласыг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр БОНХЯ-аас санаачлан гаргасан байна. Энэхүү атлас гарснаар цөлжилтийн тухай мэдээллийг нэгтгэн, аймаг орон нутгийн удирдлагуудад цөлжилттэй хэрхэн тэмцэж, бууруулах арга зүйг өгөх сайн талтай гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

Манай бүс нутгийн 72 хувь нь цөлжилттэй гэсэн судалгааны дүн 2006 онд гарч байсан бол 2010 оны судалгаагаар 78,6 хувь болон өссөн байна. Тиймээс цөлжилт, газрын доройтлын төлөв байдал, үйл явцыг судлан, цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж. Тийм ч учраас БОНХЯ-аас сүүлийн таван жилийн туршид 520 гаруй булаг, шандын эхийг сэлбэж, иргэдийн ойлголтыг дээшлүүлэх ажил хийжээ. Цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн 40 хувь нь байгалийнх бол 60 хувь нь хүний нөлөөллөөс болдгийг өнөөдрийн танилцуулгад онцлов.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж