Хамар өндөрсгөгч хавчаар

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Хамар өндөрсгөгч хавчаар

Гоо сайхны хагалгаанд орж байгаа бүсгүйчүүдийн дийлэнх хувь нь хамраа өндөрлөж, нарийн болгуулдаг байна.

Тиймээс Японы гоо сайхны компани хамар нарийсган өндөрсгөдөг нэгэн хавчаарыг бүтээжээ. Энэхүү хавчаарыг өдөрт 8 цаг тасралтгүй зүүж хэвшвэл хүний хамар өндөр нарийн болох гэнэ.

Үр дүн нь судалгаагаар тогтоогдоогүй ч 68 ам.долларын үнэтэй энэхүү хамрын хавчаарыг япон бүсгүйчүүд ихээр сонирхох болсон байна.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж