Гурил үйлдвэрлэгчид сайдтай уулзана

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Гурил үйлдвэрлэгчид сайдтай уулзана

Үр тариа боловсорч, хүнсний ногоог хурааж эхэлсэн энэ цаг үед гурилын үйлдвэрийн удирдлагууд салбарын сайдтайгаа уулзах гэж байна. Өнгөрсөн онд үр тарианы болц оройтсоноос болж дотоодын үйлдвэрийн гурилын чанарт нөлөөлж цагаан сарын үеэр их хэмжээний гурил буцаан татсан үйлдвэр ч бий. Тиймээс энэ жилийн тарианы болц болоод гурил үйлдвэрлэл тойрсон асуудлаар салбарын сайдтайгаа санал солилцохоор ҮХАА-н яамыг зорьж буй ажээ. Уулзалт өнөөдөр 14.00 цагаас тус яаманд болно.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж