Увс нутгийн бахархал Ю.Цэдэнбал

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Увс нутгийн бахархал Ю.Цэдэнбал

1916 оны есдүгээр сарын 17-ны энэ өдөр Монгол улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Увс нутгийн бахархал Ю.Цэдэнбал мэндэлжээ.


1916 оны энэ өдөр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал мэндэлжээ.

Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлэхдээ Ю.Цэдэнбал улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Тухайлбал тэрбээр:

-Хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн,

-Их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн,

-1950-иад онд Монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн,

-1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрсэн,

-Спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан,

-Дархан,Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болгосон,

-1940 онд манай улсыг ганц орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчилэн түүний гавъяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол олгож байжээ.

Гадаад бодлогын хувьд тэрээр Монголыг ЗХУ-тай улам ойртуулах чармайлт хийсэн ч гэсэн Зөвлөлт Социалист бүгд найрамдах улс болгох явдлыг эрс эсэргүүцэж байсан байна. Хятад-ЗХУ хоёрын харилцаа хагарахад Цэдэнбал ЗХУ-тай нэгдэж үр дүнд нь Хятадтай харилцах харилцаа эрс багассан. Хүйтэн дайны үед Цэдэнбал нь аядуу социализмыг баримтлаж байснаараа алдартай.

1984 оны наймдугаар сард оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулсан байдаг. Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.

Эх сурвалж: www.uvsu.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж