оны волейболын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож
буй Монголын шигшээ баг өнөөдөр Хонгконгийн багийг 3:1 (25:19, 23:25, 25:22, 25:17)-ийн харьцаагаар хожиж, анхны хожлоо авлаа.
Энэ сарын 13-нд Тайландын Рачишима хотноо эхэлсэн эмэгтэйчүүдийн 17 дахь
удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 улс оролцож байна. Монгол
улсын шигшээ баг Тайланд, Казахстан,
Австрали улсуудтай “А” хэсэгт оноолт таарсан. Улмаар хэсэгтээ Монголын
шигшээ Австрали 0:3 (20-25, 23-25, 18-25), Казахстан 0:3 (22-25,
17-25, 9-25), Тайландад 0:3 (12:25, 9:25, 5:25)-ийн харьцаагаар
ялагдсанаар IX-XII байрын төлөө тоглох эрхийн төлөө G хэсэгт багтсан.
Энэ хэсэгт Монгол, Австрали, Индонези, Хонгконгийн шигшээ багууд дахин тоглолоо.
G хэсгийг Австрали, Индонезийн багууд тэргүүлснээр IX байрны төлөө тоглох эрхийн төлөө шалгарлаа. Харин Монголын шигшээ Мьянмар улсын багтай шийдвэрлэх (XIII, XV) тоглолтыг ирэх пүрэв гаригт (09.19) хийнэ. Хэсэгтээ хожил аваагүй Мьянмар улсын волейболчид Энэтхэгийн багийг 3:2-ийн харьцаагаар хожиж, Азийн аваргын эхний хожлоо авчээ.
Шөвгийн наймд шалгарсан Тайландын багийн хувьд Японы хүчирхэг багийг 3:1-ийн харьцаагаар хожиж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна. Япон vs Иран, БНСУ vs Казахстан, Тайланд vs Тайвань болон БНХАУ vs Вьетнамын багууд оноолтоор таарчээ. Хожигдолгүй явсан БНХАУ, Өмнөд Солонгосын багийн тоглолтод 3:0-ийн харьцаагаар Нанхиад бүсгүйчүүд ялалт байгуулжээ.