
Нийт 3000 гаруй иргэнд визийн хураамжийн төлбөр буцааж олгох ёстойгоос энэ оны 9 дүгээр сарын байдлаар 360 гаруй иргэн хамрагдаад байгаа аж.
Иймээс 2007 оны 6 дугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь тус ЭСЯ-ны дансанд визийн хураамж төлөөд визээ мэдүүлээгүй орхисон иргэдийг холбогдох материалаа бүрдүүлэн хураамжийн төлбөрөө буцаан авахыг тус улсын ЭСЯ-наас уриалж байна.
Бүрдүүлэх материалд визийн хураамж төлсөн мэдүүлэг, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн нэр дээрх хадгаламжийн дансны хуулбар байх бөгөөд баримтаа бүрдүүлж өгснөөс хойш дараах сарын 15-ны дотор шийдэгдэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны цахим хуудсаас авч болох юм.
Эх сурвалж: www.mfa.gov.mn