![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/7/1698825c31fa7544/3e37289ef51b24boriginal.jpg)
Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон. Есдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах юм.
Өнөөдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиуд, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.