Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр ОХУ-ын Элчин сайд ноён В.В.Самойленког ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд оруулсан хувь нэмрийг Гадаад харилцааны сайд Л.Болд өндрөөр үнэлж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.
Т.МАША