Илюмжинов: Монголд төмөр зам барихад 10 дахин хямд

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Илюмжинов: Монголд төмөр зам барихад 10 дахин хямд

Монголын шинэ төмөр замын төслийн 26 хувь буюу 2000 км замд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө
оруулах болсон “Еврази финанс” сангийн үүсгэн байгуулагч Кирсан Илюмжинов энэхүү
төслийн талаар Оросын “Дождь” телевизэд ярилцлага өгсөн байна.   

-Төмөр зам барих нь одоо цагт  “моод”
болсон гэж хэлж болно. Ямар учир Та төмөр зам барих төсөл, тэр дундаа Монголыг
сонгосон юм бэ?

-2010 оны зургаадугаар сарын 24-нд
Монголын УИХ
аас төмөр
зам шинээр барих төсөл хөтөлбөрийг баталсан. Энэ нь тус улсын төмөр замын
салбар дахь төрийн шинэ бодлого юм. Нийт 5600 км төмөр зам шинээр барих уг төсөл
нь гурван шат дарааллаас бүрдэх бөгөөд 1-2 дугаар шатанд 2016 онд 1800 км зам
барихаар төлөвлөгдөж байгаа. 2012 онд Монголын Засгийн газар 51 хувийн төрийн
эзэмшилтэй “Монголын төмөр зам” компани байгуулахдаа 400 сая ам.долларын
хөрөнгө оруулсан. Мөн оны намар нь Монголын Засгийн газар тус компанийн 49 хувьд
тендер зарласан.  Манай “Еврази финанс”
хөрөнгө оруулалтын сан хоёр үе шаттай явагдсан тус тендерт оролцсоноор 2013 оны
зургаадугаар сарын 20-нд ялсан. Монголын төмөр замын шинэ төслийн 26 хувийг
эзэмших болсонд Монголын Зам тээврийн сайд А.Гансүх бидэнд баяр хүргэсэн.

-Хэрхэн барих, хаагуур тавигдах болоод ямар төрлийн зам болох талаар илүү
тодруулахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд Монгол улс маш
эрчимтэй хөгжиж байна. Энэ улс нь эрчим хүчний нүүрсний баялаг нөөц, зэсийн
томоохон ордууд, төмрийн хүдэр, алт, мөнгө гээд Менделеевийн үелэх системийн
бараг бүх эрдэстэй. 2012 оны үзүүлэлтээр ДНБ-ний өсөлт нь 18,5 хувьд хүрч, эдийн засгийн хөгжлийн хурдаараа
дэлхийд тэргүүлэгч улс болоод буй. Тиймээс хөрөнгө оруулахад ийм таатай орныг олон
улсын хөрөнгө оруулагчид ихээр сонирхох болсон. Баруун Европын орнуудын танилууд
маань нэг бус удаа надад хандаж “Чи ази, Монгол хүн учир Монгол улс чамд илүү
ойр байх болно” гэж хэлдэг байлаа. Энэ жил Монголын хэд хэдэн төсөлд хөрөнгө
оруулах саналаа өгөөд байгаагийн нэгд нь нийхүү хамтран ажиллахаар болоод байна.
Бид мөн хоёр ч орд газарт 20-30 хувийн хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлсэн
байгаа. Төмөр замаас гадна төмрийн хүдэр боловсруулах металлургийн үйлдвэр
барих асуудлаар урьдчилсан хэлэлцээр хийсэн. 
  

Яагаад Монголыг сонгосон гэвэл халимагчууд
бид
XVI зуунд 400
жилийн өмнө Монголоос тасарч гарсан учир өөрсдийгөө Монгол гэж бодож явдаг.
Тиймээс ах дүүгийн холбоотой энэ улсад бидэнд ажиллахад ойр дотно байх юм.

-Энэ төсөл хэр ашигтай вэ? Зардлаа хэр хурдан эргэн төлдөг юм бол?

-Энэ шинэ төмөр замыг барих санаа сэдэл
ямар учир Монголын Засгийн газарт гарсан бэ? Үндсэн гол ордууд газар нутгийнх нь
өмнөд, баруун өмнөд хэсэгт байрладаг. Дэлхийн хамгийн баялаг нөөцтэй ордууд газрын
гадаргуу дээр бараг ил байдаг, харин тэнд төмөр зам байхгүй. Тиймээс эдийн
засгийн хөгжил, аж үйлдвэр барьж байгуулах асуудал нь зам тээврийн дэд бүтэц
сул хөгжсөнөөс шалтгаалан хүндрэлтэй байгаа юм. 2006 онд “Оросын төмөр зам“ /РЖД/
болон бусад компаниуд төмөр зам шинээр барих, дэлхийн хамгийн сайн чанарын нүүрсний
нөөцөөр баялаг Тавантолгойн ордыг ашиглах төслүүдэд хамтран ажиллах санал тавьж
байсан. “Маш амттай” эдгээр төслийг АНУ ч сонирхож, Билл Клинтон, Өмнөд
Солонгосын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга гээд л бүгд тийшээ очиж байлаа. Учир нь
эдгээр нь дэлхийн хамгийн баялаг орд газрууд юм. Амласан 38 хувийн оронд арай бага хувийг санал
болгосныг оросууд зөвшөөрөөгүй. Харин төмөр зам бариулах хөрөнгийг эргээд Монголын
тал яаж төлөх талаар асуудал үүсч, бүх зүйл зогссон. Гэтэл үүний зэрэгцээ Монголын
Засгийн газар өмнөд хэсэгт бүх орд газруудыг дайран өнгөрөх төмөр зам шинээр
барих тендер зарласан юм. Энэ төсөлд сонирхол татаж буй зүйл бол зардлаа 10
жилийн дотор нөхөх, 5,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаас гадна Монголын Засгийн
газар маш олон жил хамтарч буй “
Deutsche Bank” болон Англи,
Америкийн сангууд ажиллаж байгаа явдал юм. Төслийн бизнес төлөвлөгөө, ТЭЗҮ нь
хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш ихээр татахуйц таатай.

-Төслийн 51 хувь Монголын төрд, 26 хувь нь таных бол үлдсэн хувь нь хэнийх
вэ?

-Үлдсэн 20 хувийг Шар тэнгис дэх
түүхий эдийн Дандон боомтыг эзэмших Хятадын компани авсан. Мөн гурван хувийг нь
төмөр замын барилгын ажлаа хэдийнэ эхлүүлээд 220 км зам тавиад байгаа Монгол МСС
компани бөгөөд гүйцэтгэгчээр нь сонгогдсон Өмнөд Солонгосын Самсунг компани нүүрс
олборлож, барилгын ажлаа эхлүүлсэн.

-Та Орост ийм төрлийн бизнес хийх талаар бодож байсан уу? Орост хувиараа
хөрөнгө оруулах боломж хэр байдаг вэ?

-Энэ төслийн таатай нэг нөхцөл нь хувьцаагаа
төрд зарах боломжтой. Гэхдээ Монголын түншүүд цаашид удирдлагад оролцохыг санал
болгосон. Орос олон орд газартай, мөн л сонирхол татахуйц. Дашрамд сонирхуулахад,
Монгол-Оросын хил дээр Тувагийн Бүгд найрамдах улс байдаг. Тэнд маш сайн чанарын
нүүрсний орд газрууд бий. Тэрхүү сайн чанарын коксжих нүүрсийг хэрхэн гаргах
асуудал тулгараад буй. Тодруулбал, мөн л төмөр зам барих хэрэгтэй. Монголын
төмөр замын сайд болоод төмөр замын удирдлагуудтай уулзаж байхдаа газрын зураг
үзсэн. Бид тэнд маш сайн санал тавих болно. РЖД компани Монгол руу чиглэсэн,
цаашлаад Хятад хүртэл төмөр зам барина. Энэ нь өртөгийн хувьд хямд, эдийн
засгийн талаасаа ч, хөрөнгө оруулалтаа эргэн нөхөхөд ч нэн таатай. Ер нь
Монголд төмөр зам барих нь Москва-Казанийн хооронд төмөр зам барихаас 10 дахин
хямд юм.

-Та РЖД компанитай ямар нэгэн урьдчилсан хэлэлцээр хийсэн үү?

-Төслөө боловсруулсан, хөтөлбөр
гаргасан, мөнгөө төлчихсөн. Бид РЖД-д өөрсдийн саналыг өргөн барьсан. Одоо
хэлэлцээрүүдийг хийх л үлдсэн. 

Орчуулсан Э.ОД

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж