Ихэмсэг залуусын шоу “Black and white” айсуй

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Ихэмсэг залуусын шоу “Black and white” айсуй

Энэ намрын хамгийн сонирхолтой партинуудын нэг болох хар цагаан парти энэ долоо хоногийн тав дахь өдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр 20:20 минутанд болох нээ. Уг шоуны ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “Ls entertainment”-ынхан ажиллаж буй.

Латин амеркаас гаралтай уг шоу нь ихэмсэг шоу гэдгээрээ дэлхий нийтэд алдартай. Энэ долоо хоногийн тав дахь өдөр их хотын дэгжин хээнцэр залуусдаа анхааруулахад зөвхөн хар цагаан өнгөөр гоёсон байх ёстойг санаарай. “Black and white” шоунд “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, A Cool, Ноён Бондгор, Ж.Акбота болон бүжгийн “Улаан туг” хамтлаг урилгаар оролцоно. Монголын шилдэг DJ нарын төлөөлөл болох DJ Zolo, Henza, Gootii, Ulzii нар шоуны үеэр өөрсдийн гайхалтай сетүүдээ хүргэх гэнэ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж