Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

МАН-ын удирдлагууд өнөөдөр төрийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын дурсгалыг хүндэтгэхээр түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн энэ өдөр МАН-ын үе үеийн дарга нар болон гишүүд дэмжигчид хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ өдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ " Түүхэнд нэр нь бичигдсэн олон хүн байдаг боловч, тэдгээрийн дотроос он цагийг тэнгэрийн сум мэт нэвтлэн гарч, нэр алдар нь мартагдах нь байтугай цаг хугацаа улирах тусам тодорч байдаг нь цөөхөн билээ. Тийм хүний нэг нь МАН, төрийн жолоог 44 жил атгасан Ю.Цэдэнбал агсан яах аргагүй мөн. Яагаад гэвэл, 20-р зууны улс төрийн элч болж, амьдрал тэмцлийн өөрийн цагийг бүтээсэн хүн байсан учраас тэгж үнэлж байгаа юм. 44 жил байтугай, 4 жил ч нам төрийг жолоодно гэдэг хэцүү болохыг бид бүгд мэдэж, мэдэрч байна. Өнөөдөр бидэнд Зөвлөлтийн үед тавьсан өр, түүний дарамт байхгүй. Бүрэн шийдвэрлэгдсэн. Манай нам өрөө Орос ах нартайгаа ярилцаж байгаад асуудлыг арван жилийн өмнө цэглэсэн. Өөрөөр хэлбэл, “Ардын намынхан “Найрамдал-Дружба” гэж гүйсээр байгаад 70 жилийн өрөнд унагасан” гэдэг дайралтыг тас цохисон. Ингээд бодохоор, “Ю.Цэдэнбалын удирдлагын дор хийсэн бүтээснээс зөвхөн Монгол, Монголын хойч ирээдүй хожжээ”  гэж онцлон хэлсэн.

Ю.Цэдэнбал мэндэлсний 100 жилийн ой гурван жилийн дараа буюу 2016 онд болох юм байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж