Төсөл боловсруулах арга зүйн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Төсөл боловсруулах арга зүйн сургалт болно

Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулсан төсөл боловсруулах арга зүйн 24 цагийн сертификат олгох сургалт зохион байгуулагдана.

Шинэ орчин нөхцөлд байгууллага бүр оршин тогтнож ашиг, орлогоо нэмэгдүүлэхэд өөрчлөлт шинэчлэлт зайлшгүй бөгөөд түүнийг хэрэгжүүлэх дэвшилтэд арга болох төслийн удирдлагын арга техникийг эзэмшихэд тань туслах болно.

Сургалтанд:

  • Төслийн тухай үндсэн ойлголт, удирдлагын үндсэн бүрэлдэхүүн
  • Системийн хандлагаар төсөл боловсруулах арга зүй
  • Төслийн нөхцөл байдлын шинэжилгээний аргачлалууд
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
  • Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөөний аргачлал
  • Маркетингийн төлөвлөгөө боловсруулах арга зүй
  • Хөрөнгө оруулалтын шинжилгээ, төлөвлөлт
  • Санхүү үр ашгийн төлөвлөлт боловсруулах арга зүй
  • Төслийн албан ёсны бичиг баримт боловсруулах нь MNS ISO 21500:2013

Багшлах боловсон хүчин: Төслийн удирдлага, хөрөнгө оруулалтын удирдлага, маркетингийн удирдлагын чиглэлээр АНУ, БНСУ, БНХАУ зэрэг улс орнуудад мэргэжил эзэмшсэн өндөр зэрэглэлийн багш нар хичээл заана.

Сургалтын төлбөр 150.000 төгрөг, АНУ-ын Төслийн удирдагын хүрээлэнгийн стандартын дагуу боловсруулагдсан “Төслийн Удирдлага” сурах бичиг 20.000 төгрөг.

Сургалт 2013 оны 9 дүгээр сарын 20, 21, 22 нд зохион байгуулагдах тул уг сургалтын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлж, хамрагдах хүсэлтэй иргэдийг Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгийн гишүүн, төслийн менежер Б.Содхүү (утас: 99102842, 96705500)-д бүртгүүлнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж