Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

“X Factor”-ын шинэ од

Сая сая үзэгчдийг байлдан дагуулсан Америкийн телевизийн  “X Factor” шоуны гурав дахь цувралын шалгаруулалт эхлээд байгаа билээ. Энэхүү алдартай шоунд олон гайхамшигтай авьяастнууд оролцож, үзэгчдийг гайхшруулж, үзэгчдийг байлдан дагуулснаар од болох замаа нээдэг. Тэдгээр авьяастнуудын нэгээр шоуны шинэ цувралд оролцож буй 13 настай Район Пэйж гэх охин тодорч, үзэгчдийг уярааж, шүүгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэг аваачжээ. Нэг нүд нь бараг юм хардаггүйн дээр олон төрлийн суурь өвчтэй бяцхан охин “X Factor”-т  дуулж эхлэхэд түүний гайхам сайхан хоолойнд үзэгчдийн “шар үс” босч, өөрийн эрхгүй нүднээс нь нулимс урсч байсан гэнэ. Түүнчлэн шүүгч Саймон Коуэлл түүнд баяр хүргэн босч “Би чамайг үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай гэж бодож байна” хэмээн сэтгэл хөдлөлөө барьж ядан хэлсэн байна.

Район Пэйж “X Factor”-т кантри дуучин Кэрри Андервудын "Blown Away" дууг дуулж оролцсон бөгөөд мэдээж тэрээр шүүгчдээс итгэл дүүрэн “тийм” гэсэн үнэлгээ авч дараагийн шатанд тэнцжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж