
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Дунд Дарь Эхийн … тоотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн дэлгүүрт зодоон болж байгаа тухай мэдээллийг өчигдөр өглөөний 08:00 цагт Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер Ч.Болдбаатар, дэд ахлагч н.Дэлгэрмандах нар очиж шалгахад, уг тоотод суух Б гэгчийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотод оршин суух 23 настай, эрэгтэй М, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 27 настай, эрэгтэй Ч нар бүлэглэн зодож, танхайрсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Наран