Бэкхем эхнэрийнхээ нэрийг шивүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Бэкхем эхнэрийнхээ нэрийг шивүүлэв

Хөлбөмбөгч Дэвид Бэкхемийн гэр бүл бол салж, нийлж байдаг Холливудын алдартнуудад үлгэр жишээ болсон бат бөх гэр бүл билээ. Алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхем, “Spice girls” хамтлагийн экс гишүүн Викториа нар ханилаад 14 жил болохдоо гурван хүү, нэг охинтой болсон юм. Өдгөө 39 настай Викториа Дэвид Бэкхемд гурван сайхан хүү төрүүлж өгсөн ч охин Харперийг нь төрүүлэхэд илүүтэй баярласан гэдэг. Тэгвэл энэ алдарт хос Английн Лондон хотод болсон Британийн зөвлөлийн олон улсын сангийн үдэшлэгт очиход Дэвид Бэкхем эхнэрийнхээ нэрийг баруу гар дээрээ шивүүлсэн байсан гэнэ. Дэвид Бэкхем эхнэр Викториадаа маш их хайртайгаа илэрхийлэн нэрийг нь гаран дээрээ шивүүлсэн нь хэн бүхэнд тодорхой. Дэвид Бэкхемд үүнээс гадна олон тооны шивээс байдгийн дунд охиных нь нэр байдаг билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж