“Панасоник”-ийн гоо сайхны цахилгаан бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар идэвхтэй бас завгүй амьдралын хэмнэлдээ ч гоо сайхнаа хадгалж үлдээрэй. “Панасоник” брэндийн Ази Номхон Далайн бүсээс хамгийн сүүлийн үеийн, шинэ бүтээгдэхүүн болох “Панасоник” гоо сайхны цахилгаан барааны иж бүрдэлийг Монголын зах зээлд танилцууллаа.
Панасоник брэндийн цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдаалах албан ёсны эрхт байгууллага болох Глобал Электроникс ХХК нь уг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд шинээр санал болгож байгаа ажээ.
“Beauty of Empowerment” буюу гоо сайхан эрх мэдлийг авчирна гэсэн утга бүхий уриатай “Панасоник”-ийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь ази эмэгтэйчүүдийн хүсэл сонирхол, тэдний орчин үеийн зав чөлөөгүй амьдралын хэвшилд зориулагдан бүтээгдсэн аж. Монголоос гадна Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг оронд тусгай дэвшилтэт технологи ашиглаж бүтээгдсэн Nanocare үсний сэнс болон нүүрний ионжуулсан уураар утагч, сормуус дэрвийлгэгч, Pocket Doltz нэртэй шүдний электрон сойз гэсэн бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад байна.
“Панасоник” брэнд бизнесийн бодлого, төлөвлөлтөө гоо сайхны бүтээгдэхүүний технологийн дэвшилд хандуулж байгаагаа зарласан. Азийн орнуудын нийгэм эдийн засгийн хурдацтай хөгжлийн үр дүнд эмэгтэйчүүдийн хүсэл, сонирхол, хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж байна. Эмэгтэйчүүд арьс арчилгаа, эрүүл мэнддээ цогцоор нь анхаарал хандуулах болсон. Хэдий тийм боловч Монголын хувьд цөөхөн тооны гоо сайхны цахилгаан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой байгаа нь эрүүл мэнд, арьс арчилгаагаа тансаг гоо сайхны салонд даатгахаас өөр аргагүй болгож байгаа юм. Үүнийг залруулахын тулд Панасоник брэнд боломжийн үнэ, сэтгэл хангалуун аргаар гоо сайхан байх шийдлийг Монгол бүсгүйчүүддээ зориулан гаргаж иржээ.
Саяхан болсон “Панасоник”-ийн гоо сайхны цахилгаан барааны иж бүрдэл Монголд” нэртэй бүтээгдэхүүн сурталчлах ёслолын үеэр “Панасоник”-ийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан ерөнхий захирал ноён Жүничиро Китагава хэлэхдээ, “Панасоник брэндийн бодлогын амин чухал хэсэг болүйл ажиллагаагаа Монгол шиг хөгжиж буй орнуудын зах зээлд түлхүү чиглүүлэх юм. Монголын хувьд бусдаас хамааралгүй биеэ даасан олон олон эмэгтэйчүүд өөрсдийн чадлаар амжилтанд хүрч байгааг бид олж харж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн орчин цагийн амьдралын энэ хэвшлийг Панасоникийн гоо сайхны цогц бүтээгдэхүүнүүд илүү хялбаршуулна гэдэгт бид найдаж байна” гэдгийг онцолжээ.
Монгол эмэгтэйчүүдэд илүү хялбар, тааламжтай амьдрахад нь “Панасоник”-ийн гоо сайхны цахилгаан бүтээгдэхүүнүүд туслах болно. Бүсгүйчүүдэд танилцуулагдаад байгаа, хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн нь гоо сайхны арчилгаагаа зөвхөн салонд итгэн хүлээлгэх биш өөрөө, гэртээ бүрэн хариуцах боломжийг олгоно. Загварлаг, орчин үеийн хэв маягийг тодорхойлогч бүсгүйчүүдийн гоо сайхны хэрэгцээнд зориулж бид Панасоник брэндийн дэвшилтэт технологи бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа гэж “Глобал Электроникс” ХХК-ийн маркетинг борлуулалтын албаны захирал Д.Наранцэцэг онцлов.
Панасоникийн гоо сайхны цахилгаан бүтээгдэхүүнүүд дэвшилтэт, онцгой нэгэн технологийг өөртөө агуулсан байдаг нь nanoe™ юм. Энэ нь нянгийн эсрэг давхар үр нөлөөтэй ба энгийн ионтой харьцуулахад үнэр дарагчтай байдаг. Nanoe™-ийн вирусын эсрэг үйлчилгээ нь чийгшилийг удаан барих давхар чадвартай.Энэ төрлийн электрон бараануудын үр нөлөөг нэмэгдүүлэх үүднээс чийгшлийг удаан хугацаанд барих хэрэгтэй байдаг. Панасоникийн гоо сайханы цахилгаан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн ачаар бүсгүйчүүд гэрийн спатай байх боломжтой болсон ба орчин цагийн завгүй амьдралын хэмнэлдээ огтхон ч түүртэлгүй сэтгэл ханамжтай, тав тухтай байх боломжтой болж байгаа юм. Сайхан харагдана гэдэг өмнө нь хэзээ ч ийм хялбар байгаагүй шүү дээ!
Панасоникийн тухай
Панасоник корпораци нь электрон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжлийн хувьд дэлхийд тэргүүлэх брэнд төдийгүй нүүдлийн болон суурин аль ч хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. 1918 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш тус компани нь дэлхийн хэмжээнд өргөжин тэлж өнөөдөр олон улсын 500 гаруй компанийг нэгтгэсэн брэнд болоод байна. 2013 оны 3 дугаар сарын 31-ны байдлаар нийт 7.30 их наяд иений борлуулалт хийсэн томоохон компани болжээ. Олон чиглэлд шинийг санаачлах үүрэг хүлээсэн тус компани нь үйлчлүүлэгчдийнхээ амьдрал, нийгмийн байдлыг дээшлүүлэхийн тулд хичээн ажилладаг. Тус брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас уншаарай. http://panasonic.net
Глобал Электроникс ХХК нь “Панасоник”-ийн албан ёсны түнш байгууллага бөгөөд 2007 оноос эхлэн Панасоник брэндийн хавтгай дэлгэцэт зурагтыг Монголын зах зээлд анхлан танилцуулж байсан бол 2008 оноос эхлэн Панасоник брэндийн бүх төрлийн гэр ахуйн цахилгаан барааг үйлдвэрээс нь шууд нийлүүлсээр ирсэн. Улмаар 2010 оноос эхлэн бараа бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж Панасоник брэндийн Агааржуулалтын системийг Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн бол энэ удаад Панасоникийн эмэгтэйчүүдэд зориулсан цахилгаан барааны иж бүрдлийг Монголынхоо нийт үзэсгэлэнт бүсгүйчүүддээ хүргэж байна.