
Тэрбээр өөрийн хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Шинэ найз залуугийнх нь талаар асуусан асуултанд “Би шинэ найз залуутай болсон. Энэ тухай хэвлэлүүдээр зөндөөн бичсэн болохоор хүн бүр л мэдэж байгаа байх. Би үнэхээр жаргалтай байгаа. Миний амьдрал өмнө нь эмх замбраагүй, гольдролоо олоогүй байсан юм шиг санагддаг. Одоо л бүх зүйл хэвийн, сэтгэл хангалуун болж байна. Би түүндээ маш их хайртай” хэмээн хариулжээ.
Харин ямар брэндийн хувцас өмсөх дуртай вэ гэсэн асуултанд “Би Gucci-д их дуртай. Өвөрмөц, дахин давтагдашгүй тэгсэн хирнээ биед эвтэйхэн үнэхээр сайхан хувцас зохион бүтээдэг” хэмээн хариулсан байна.
Мөн тэрбээр өнгөрсөн жилийн тухай ярьсан ба үнэхээр хүнд хэцүү үе байсан тухай дурьдсан байна.
Н.Наран