“Эмнэлгийн үүдэнд амьсгал хураасан”

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

“Эмнэлгийн үүдэнд амьсгал хураасан”

“Эрдэнэт” үйлдвэрт өндөр хүчдэлийн шугам дээр ажиллаж байсан хоёр хүн өндрөөс унаж хүнд бэртэн нэг нь амь насаа алдсан осол өчигдөр гарсан. Эх сурвалжууд эмнэлэгт эмчлүүлж байгаа ажилчны биеийн байдал тун муу байгаа гэж мэдээлсээр байгаа билээ.

Энэ талаар Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх сурвалжаас тодруулахад “Үйлдвэрийн ажилчид эмнэлэгт өчигдөр 22.00 цагийн үед ирсэн. Талийгаач болсон ажилчин эмнэлгийн үүдээр орж ирэх үедээ гэмтлээ даалгүй амьсгал хураасан. Одоо эмчлүүүлж байгаа хүний хавирга хугарсан, биеийн байдал нь харьцангуй гайгүй байна” гэлээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж