1921 оноос эхлэн зохиогдож эхэлсэн Америкийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа Энэтхэг бүсгүй титмийн эзнээр шалгарчээ.
“Америкийн мисс-2014” тэмцээний төгсгөлийн шат өнгөрөгч ням гаригийн шөнө Нью-Жерси мужийн Атлантик-Сити хотноо болж өнгөрлөө. 53 бүсгүй оролцсоноос төгсгөлийн шатанд 15 бүсгүй үлдсэнээс “Америкийн мисс-2014”-ийн тэргүүн миссээр Энэтхэг гаралтай, Америк иргэн 24 настай Нина Давулури тодорчээ. Хоёрдугаар байрыг Калифонийн мисс, гуравдугаар байрыг Оклахома мужийн оролцогч хүртсэн байна.
Тэргүүн миссийн болор титмийг зүүсэн Нина Давулури Энэтхэг гаралтай, Америк иргэн бөгөөд эмч-эм зүйч болох хүсэлтэй аж.
“Америкийн мисс-2014”-ийн тэргүүн мисс 50 мянган ам.долларын шагнал хүртсэн бол дэд болон гутгаар байрын эзэд 25, 20 мянган ам.долларын шагнал хүртжээ.
Ч.ШАРХҮҮ