Зөвшөөрөлгүй газар буувал албадан нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй газар буувал албадан нүүлгэнэ

Газар өмчилж авахын тулд хууль ёсоор бол эхлээд зөвшөөрлөө авах учиртай атал эхлээд хашаагаа хатгаж, гэрээ барьсан хойноо газар эзэмших гэрчилгээгээ хөөцөлддөг байдал ихэд дэлгэрсэн. Тиймээс энэ асуудлыг зохицуулахын тулд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас дээрх шинээр сууршлийн бүсэд сануулга бүхий том самбаруудыг байршуулжээ. Уг самбарт “НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авагдсан газар зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж томоор бичсэн байх ажээ. Өөрөөр хэлбэл, ийм самбар хатгасан газар нь төрийн өмч төдийгүй зөвшөөрөлгүй буувал албадан нүүлгэх юм байна. Нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуй нэгжээс гаргуулна аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Улиастайн аман дахь айлууд зөвшөөрлөө авалгүй буусан тухай албаныхан хэлсэн. Уг нь Улиастайн гол нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны хамгаалалтад байдаг гэнэ.

Тиймээс дүүргүүдийн газрын алба, цагдаагийн газраас нэгтгэсэн арга хэмжээ авч, албадан нүүлгэх ажлыг эрчимжүүлээд байгаа ажээ.

Сануулахад, иргэдэд газар өмчлүүлэх ажил одоогоор түр зогссон байгаа бөгөөд 2014 оноос шинээр сууршлийн 52 бүсэд газар өмчлүүлж эхлэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж