Поп дива Бейонси өнгөрсөн амралтын өдрөөр Бразилийн Сан-Пабло хотод тоглолт хийх үеэрээ халдлагад өртсөн байна. “Daily Mail”-д мэдээлснээр Бейонсиг “Estadio do Morumbi” цэнгэлдэхэд дуулж байхад нь цээжээ нүцгэлсэн шүтэн бишрэгч тайзан дээр гарч ирээд түүнийг тэвэрч, тайзнаас татаж буулгахыг оролджээ. Азаар Бейонсигийн бие хамгаалагчид нь тэр даруй тайзан дээр гарч ирэн “галзуу” шүтэн бишрэгч залууг барьж авснаар энэ хэрэг дууссан байна. Харин дуучин Бейонси халдлагын дараа гайхаж, сандарсан үзэгчдийг тайвшруулж, “Би зүгээрээ” гэж хэлээд, өнөөх шүтэн бишрэгчид хандаж “Би ч бас чамд хайртай” гэж хэмээгээд дараа дараагийн дуугаа дуулжээ.
Б.АНХТУЯА